Туул голын эрэг дээр тоглож байсан дөрвөн настай хүү М усанд осолдож, амиа алджээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд талийгаач Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул голын эрэг дээр тоглож байгаад хальтарсны улмаас усанд осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үед талийгаач хүүгийн ээж болох 46 настай О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.
Эл хэргийн талаарх дуудлага мэдээллийг Онцгой байдлын газар өчигдөр 17:47 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18:30 цагт Туул голд очиж, цогцсыг эрэн хайсан ч олоогүй учир тус өдрийн 20:50 цагт эрлийг зогсоожээ. Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны 06:40 цагт эрлийг дахин эхлүүлсэн байна.
| Туул голд осолдсон дөрвөн настай хүүгийн цогцсыг эрэн хайж байна |
|
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |