• Өнөөдөр 2024-05-05

Хамт архидан согтуурч, нэгнийхээ толгой руу модоор цохиж, амийг нь хөнөөжээ

2021-05-18,   764

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгой руу шургааг модоор цохиж, амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.
 
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад “Өчигдөр шөнийн 00:40 цагийн үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын цагдаагийн хэлтэст “Хүн нас барлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгалт хийхэд 32 настай эрэгтэй М гэгчийг 34 настай эрэгтэй Д гэгч нь толгой тус газарт нь шургаа модоор цохиж, амийг нь хөнөөсөн байсан.  Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс хэрэг нээн шалгаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хамт архидан, согтуурч, маргаан үүсгэсний улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн байж болзошгүй” гэлээ.
 

Хамт архидан согтуурч, нэгнийхээ толгой руу модоор цохиж, амийг нь хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188