Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч өнгөрсөн шөнө өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэргийн талаар бид мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Халдварын бүсэд ажиллаж байсан 42 настай сувилагч Э гэх эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “УНТЭ-ийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23-д цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэргийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Халдварын бүс учраас шууд ороод мэдүүлэг, тайлбар авах боломжгүй байна. Урьдчилсан байдлаар талийгаач зургаан давхраас унасан байж болзошгүй байгаа" гэлээ.
| Б.Баатархүү: Халдварын бүсэд ажиллаж байсан 42 настай сувилагч Э өндрөөс унаж, амиа алдсан |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |