Сүүлийн дөрвөн хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-22-ны хооронд гол мөрөнд зургаан хүүхэд живж, осолджээ. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Зүүн багт амьдардаг малчин Б-ийн 1.8 сартай охин дөрөвдүгээр сарын 20-нд тогтоол усанд живж, амиа алджээ. Харин дөрөвдүгээр сарын 21-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд таван сартай нярай А, найман настай Б нар Сэлэнгэ мөрөнд осолдож, амиа алдаад байна. Одоогийн байдлаар таван сартай нярайгийн цогцсыг олж, уснаас гаргаад байгаа аж. Харин найман настай охины цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Завхан аймгийн Цагаанхайрхан суманд дөрөвдүгээр сарын 19-нд зургаан настай хүүхэд голд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ховд аймгийн Үенч, Төв аймгийн Сэргэлэн суманд гурван настай хүүхэд голын усанд живж, амиа алдсан байна.
| 0-8 насны зургаан хүүхэд голын усанд живж, амиа алджээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |