Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заствын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө 22:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтжээ.
Хэрэг үйлдэгчид харуулын даргаа буудаж хороогоод, АКМ галт зэвсэг хоёр, 47 сум авч, айлын гаднаас улсын дугааргүй “Хурд” загварын мотоциклыг нь дээрэмдэн унаж, явсан гэнэ. Тухайн застав дээр харуулын дарга нь дөрвөн байлдагчийн хамт байсан аж. Хэрэг гарсны дараа нөгөө хоёр байлдагч нь 25 км-ийн зайтаа застав руугаа ирж, хэл дуулгажээ. Тус хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна.
| Хилийн цэргийн алба хаагчид харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |