• Өнөөдөр 2024-05-19

Асрамжийн газарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хоёр хүүхдийг 461 дүгээр хорих ангид саатуулжээ

2021-03-01,   1183

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хамгааллын төвд амьдардаг 11 настай хүү удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болж, ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.
 

Тэгвэл хохирогч хүүг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт түүнтэй нэг өрөөнд амьдардаг байсан 15,16 настай хоёр хүүхдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.  

 
Харин хохирогч 11 настай хүүд сэтгэл заслын эмчилгээ хийж байгаа аж. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт эцэг эхийн хараа хяналтаас гарсан, хагас болон бүтэн өнчин, ар гэр нь хүнд нөхцөлд амьдардаг гэх шалтгаантай 74 хүүхэд амьдардаг. Гэвч тус төв ердөө есөн багштай учраас хүүхэд бүрт хяналт тавьж чаддаггүйгээс үүдэж ийм хэрэг гарсан байж болзошгүй байгаа юм. 

Асрамжийн газарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хоёр хүүхдийг 461 дүгээр хорих ангид саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188