Сагсан бөмбөгийн хоёр тамирчин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, “Этүгэн Ирвэсүүд” багийн довтлогч Т.Их-Уул, “ОТИС Шилүүснүүд” багийн холбон тоглогч Х.Цогтсайхан нар зуурдаар амиа алдсан юм.
Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэхдээ “Хоёрдугаар сарын 7-ны 03:00 цагт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэсэн дуудлага эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж ажиллалаа. Хэргийн газрын үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амиа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Б.БААТАРХҮҮ: 23 настай Ц гаднын нөлөөтэй, 20 настай И нь өндрөөс унаж, амиа алдсан нь тогтоогдсон |
|
2025-06-07 09:58:02
2025-06-07 09:43:02
2025-06-07 09:19:48
2025-06-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |