Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 2-3-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай хэлтэст 244 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн 177 дуудлага ирсэн байна. Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 2-нд Сонгинохайрхан дүүргийн XX хороо Толгойтын зам, Тэнүүн төвийн баруун замд “Toyota Prius” маркийн жолооч У нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тус төвийг мөргөж, зорчигч 20 настай, эрэгтэй Б гэмтсэн байна. Мөн нэгдүгээр сарын 3-нд Баянзүрх дүүргийн II хороо Улиастайн замд “Lexus RX-270” маркийн автомашины жолооч М нь замын голын хашлага мөргөж, жолооч 37 настай, эмэгтэй М бэртжээ.
Харин цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39, орон нутагт 31 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
| 70 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн хүн гэмжээ |
|
“Мянганы сорилтын корпорац”-ын Дaн Петрийг хүлээн авч уулзлаа
2026-05-14 15:53:56
Чөлөөтийн “Алдарт” шүүгч Мохамед Камел Баузиз Монголд ирлээ
2026-05-14 15:06:03
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-05-14 11:42:14
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ “УЛААНБААТАР ГРАНТ”-Д НЭР ДЭВШИЖ БАЙНА
2026-05-14 10:30:20
“ЛОС АНЖЕЛЕС 2028” олимпын наадамд оролцох холбоодын төлөөлөлтэй уулзав
2026-05-14 07:10:00
“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-14 07:00:00
Б.БАЯРЧИМЭГ: Анхны медалийн мэдрэмж энэ спортод дурлах хүчийг нэмсэн
2026-05-14 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-05-14 07:00:00
БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК”-ИЙН ЗАХИРАЛ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
2026-05-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |