• Өнөөдөр 2024-04-30

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт болох зарим шүүх хурлын тов

2020-12-12,   496

Ирэх 7 хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг хүргэж байна. 
 
1. Нийслэлийн прокурорын газраас "УБТЗ" ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан”-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний 10:00 цагт болно. Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн.
 
2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрийн №525 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр товлогдсон байна.
 
Эргэн сануулахад, “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн билээ. 
 
 Жич: Тус шүүх хуралдаанууд нь онлайн /цахим/ хэлбэрээр зохион байгуулагдана.
 
Эх сурвалж: ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС
 

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт болох зарим шүүх хурлын тов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188