• Өнөөдөр 2024-05-04

Хайрхандулаан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн: Хоёр настай хүү 7-8 км урссан байна лээ

2023-08-02,   14260

      Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд өчигдөр үер бууж, нэг малчин өрх гэртэйгээ урсаж, 32 настай эмэгтэй, хоёр настай хүүгийн хамт нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 
 
     Энэ талаар бид тус сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад “Энэ сарын 1-ний 18:00-20:00 цагийн хооронд манай сумын нутагт хүчтэй аадар бороо орж, үер буусан. Ойрын үед их халуун, хурц нартай байсан учраас хүчтэй аадар бороо үер болсон. Улмаар сумын төвөөс 20 гаруй километрт байрлах малчин өрх үерт өртөж, эхнэр нь бага хүүхэдтэйгээ эндсэн харамсалтай үйл явдал боллоо. Тухайн айл ам бүл тавуулаа. Бүгд гэртээ байсан юм билээ. Уулнаас их ус гэнэт урсаж ирээд л гэртэй нь аваад явчихсан юм шиг байна. Аав нь хоёр хүүхдээ арай гэж аварсан боловч, эхнэр нь бага хүүхдээ тэврээд усанд урсчихсан харамсалтай явдал болсон байна.
 
    Сумын болон аймгийн онцгой комисс ослын дуудлага ирсэн даруйд газар дээр нь очиход үер татраагүй байсан. Ингээд аврах багийнхан эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өнөөдөр 06:00 цагийн орчимд хоёр настай хүүг гэрээс нь 7-8 км зайтай газраас олсон. Ээж нь хүүгээ тэвэрсэн байдалтай олдсон гэсэн. Уг нь тухайн айл үерийн амнаас хол, өндөрлөг газар буусан юм билээ. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр маш харамсалтай үйл явдал боллоо. Сумын Засаг даргын Тамгын газраас тухайн айлд таван ханатай гэр өгөхөөр саяхан аваад явсан. Орон нутгийн зүгээс үерт автсан айлд хандивын аян өрнүүлэх, сэтгэл санаа, эд хөрөнгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авч байна” гэлээ.
 

Хайрхандулаан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн: Хоёр настай хүү 7-8 км урссан байна лээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-03 08:32:19
    Зочин : Эвий дээ ямар сайн байхав хэцүү хэцүү.ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-02 17:42:45
    .: Ээж нь хүүгээ тэврээд олдсон эдр битгий худлаа ярьлдаа ээжийг нь олчихоод хүүхдийг нь олоогүй бсан юм!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-02 16:56:48
    Itgen : Burhan mine yamar aimaar yum be. Ewii dee. Um ma ni ******** me hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-02 12:12:30
    Irgen : Eee burhan mine yamar aimaar yumbee um ma ni ******** me hum
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-02 11:24:47
    Уул үүл: 2 настай нярай биш л дээ. 1 сар дотор нярай гэдэг одоо больсон уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188