Цахим тоглоомоор тоглож байгаад муудалцаж нэгнийгээ зодож, элдвээр доромжилж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан хэрэг гарчээ. Үүний улмаас хохирогч эрүүл мэнд, сэтгэл зүй, санхүүгээр ихээхэн хохирч, сурч боловсрох цаг хугацаагаа алдсан байна. Тиймээс хохирогчийн ээж Ш.Хулангаас тухайн үед юу болсон талаар тодруулсан юм.
-Таны хүүг бүлэглэн зодож, гэмтээсэн байна. Тухайн үед юу болсон юунаас болж муудалцсан тухай ярьж өгөөч?
-Миний хүү Шанхайд сурдаг юм. Монголд ирэхээрээ Дарханд амьдардаг. Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд хичээлдээ явах бэлтгэлээ хангаж, онгоцны тасалбар болон бусад шаардлагатай зүйлсээ хангахаар Улаанбаатарт ирсэн юм. Улаанбаатарт ирэхээсээ өмнө цахим тоглоомоор тоглож байгаад нэг залуутай муудалцсан байсан юм билээ. Гэтэл тэр залуу нь миний хүүг хотод очсон үед хоол идье, танилцъя хэмээн дуудсан юм билээ. Тэгээд наймдугаар сарын 21-ны орой хүүтэйгээ ярьтал “Надтай гурван ах уулзъя гээд байна. Би уулзчихаад очно” гэсэн юм. Гэтэл хэсэг хугацааны дараа гар утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Өглөө нь над руу танихгүй эмэгтэй залгаад таны хүүг Нарны хорооллын гадаа гурван залуу танихгүй болтол нь зодчихлоо хэмээсэн. Тэгээд би хүүтэйгээ ярья гэтэл хүү минь ярьж чадахгүй уйлаад байсан. Тухайн үед би Дарханд байсан болохоор Улаанбаатарт байсан найз руугаа ярьж цагдаа дуудуулсан. Тэд хүүгийн минь хавирга, хамрыг нь хугартал зодож, нүцгэлж байгаад шал, гутлын ул долоо хэмээн доромжилсон бичлэгээ клаб хаус хэмээх олон нийтийн сүлжээнд байршуулж, хутга тулгаж, шөнөжин сүрдүүлж, өөрсдөө архидаж хоносон байдаг.
-Та хүүгийн бие, сэтгэл зүйн асуудлыг нь хэрхэн шийдэж өгсөн бэ. Одоо хүү нь хичээлдээ явж байгаа юу?
-Тухайн хүүгээ хамрын хагалгаанд оруулж, эмчлүүлсэн. Хэн нь ч миний хүүгийн эмчилгээний зардлыг төлөөгүй. Хүү минь даруухан, зөөлөн зантай учраас сэтгэл зүй нь маш их хямарч, “Амиа хорлоно” хэмээдэг болсон. Тиймээс би сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авч хүүгийнхээ сэтгэл санааг тайвшруулсан. Тиймээс өнгөрсөн арванхоёрдугаар сараас хүү минь хичээлдээ явж эхэлсэн. Одоогоор хичээл нь амарчихсан гэртээ байгаа. Сэтгэл санаа нь өмнөхөөсөө харьцангүй дээрдсэн ч гэлээ урьдынх шигээ байхаа больсон.
-Хүүг нь зодож, элдвээр доромжилсон бүлэг этгээдүүдэд цагдаа нар ямар арга хэмжээ авсан бэ?
-Цагдаа нар тэдэнд ямар ч арга хэмжээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Бидэнд “Тэд олдохгүй байна. Гадаад явчихсан байна” гэх мэт тайлбар өгсөөр ажлаа хийхгүй байгаа. Баянгол дүүргийн цагдаа нарт тэднийг утасны дугаар, гэрийн хаяг, хувийн мэдээлэл нь байгаа мөртлөө асуудлыг шийдэж чадахгүй бүтэн жил болж байгаад гайхаж байна. Саяхан хүүг минь зодсон гэх нэг залууг олсон байна лээ. Тэр залуу хуульч, өмгөөлөгч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар сурч байгаа гэсэн. Ирээдүйд хуульч болох хүнийг танихгүй болтол зодож, цахим орчинд элдвээр гутаан доромжилж байна гээд бодоход итгэхийн аргагүй байгаа юм. Харин нөгөө хоёрыг нь одоо хүртэл олоогүй байгаа цагдаа нарт гомдолтой байна.
-Таны хүүг зодсон гэх залуутай та уулзсан уу. Буруугаа хүлээсэн үү?
-Эгчтэй нь хамт уулзсан. Тэр залуу надад юу ч хэлж чадахгүй байна лээ. Харин эгч нь миний дүү хууль, өмгөөлөгч мэргэжлээр сурч байгаа. Дүүгийн минь амьдрал, ирээдүйг нь сүйтгэж байна хэмээн загнасан. Миний хүүгийн амьдралыг сүйтгэж, сэтгэл зүйн дарамтад оруулчихаад буруугаа хүлээх шинжгүй байсан.
-Тэд тухайн үед хаана архидан согтуурч, хүүг нь элдвээр доромжилсон юм бэ?
-Нарны хороололд буюу тэр гурав нэгнийдээ цугларч архидахдаа хүүг минь тамласан байсан. Бас тэднийг мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй хэмээн хардаж байгаа. Яаж ч хүнийг тамласан тэд нар шиг гутлын ул долоо гэж айлган сүрдүүлж, бичлэгийг нь задруулахгүй байсан биз. Цахим тоглоомны улмаас дээрх бүх асуудал үүссэн учир эцэг, эхчүүд хүүхдүүдээ анхаарайсай гэж хүсэж байна.
-Та хуулийн байгууллагад дахин гомдол, хүсэлт гаргах уу?
-Би хүүгийнхээ хохирлыг барагдуулж, тэдний хэргийг үнэнээр нь шийдүүлж, тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тэд хүүг минь бүлэглэн зодож, танхайрсан, нэр хүндийг нь гутаан доромжилж, олон нийтийн сүлжээнд бичлэгийг нь задруулсан, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хямралд оруулсан гээд олон зүйл заалттай хэрэг бий. Би дараагийн шатны хуулийн байгууллагад гомдол гаргана.
-Хүү нь тэдэнтэй өмнө нь уулздаг байсан уу. Ямар харилцаатай хүмүүс байсан бэ?
-Хүү минь тэднийг танихгүй. Клаб хаусаар тоглож байгаад нэгэнтэй нь утасны цаанаас муудалцаад салсан юм билээ. Өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй учир танихгүй гэсэн. Дараа нь найрсагаар хүүг минь дуудаж, уулзаад дээрх хэрэг болсон юм билээ. Тэгэхээр хүү минь огт танихгүй хүмүүст зодуулж, хохирсон гэсэн үг.
| Хохирогчийн ээж Ш.ХУЛАН: Цахим тоглоомоос болж муудалцсан гурван залуу хүүгийн минь хамар, хавиргыг хугартал зодож, нүцгэлээд шал долоолгож байгаа бичлэгээ задруулсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |