Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай хүүгийн цогцсыг 15 метрийн гүнтэй хиймэл нуурнаас олжээ.
Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар зургадугаар сарын 2-нд 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 04-ний өдрийн 7:45 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нутгийн иргэдийн хамт иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон байна.
Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гарсан 16 настай хүү хиймэл нууранд унаж, амиа алджээ |
|