Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товгын уул гэх газраас одоогоос таван жилийн өмнө хонио хариулахаар гэрээсээ гараад сураггүй болсон Б.Мөнгөнцэцэг охины цогцсыг модон дундаас олжээ. Тодруулбал, охин хүчирхийлүүлж амиа алдсан байж болзошгүй байгаа бөгөөд тус хэргийн сэжигтнээр өмнө хоёр удаа хүчиндэх гэмт хэргээр ял, шийтгэл эдэлж байсан 38 настай Б гэгчийг Өмнөговь аймагт орших Цагаан хадаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар сэжигтэн Б гэгч нь талийгаач охиныг хүчирхийлж, цогцсыг нь хэргийн газраас гурван км зайд аваачин модон дунд нуусан байж болзошгүй нөхцөл байдалд тогтоогджээ.
Охины сураггүй болсон хэргийн талаар эргэн сануулахад, Б.Мөнгөнцэцэг охин Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс 10 км зайд орших Товгын уул гэх газар ээж, буурал эмээ, төрсөн ах, ээжийнхээ эмэгтэй дүү, түүний хоёр хүүхэдтэй хамт амьдардаг байсан. Талийгаач охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 11:00 цаг орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байдаг. Түүнийг хамгийн сүүлд нагац ах болон түүний хүү сураггүй болсон өдрийн 11:00 цаг орчимд харсан бөгөөд хонины захад ургамал барин зогсож байсан талаар нь манай сайтад мэдээлж байсан. Б.Мөнгөнцэцэг охиныг сураггүй болсноос хойш Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудын хамтарсан баг удаа дараа эрлийн ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоосон байдаг.
| Таван жилийн өмнө хониндоо яваад сураггүй болсон Б.Мөнгөнцэцэг охиныг хүчирхийлж, цогцсыг нь модон дунд нуусан байжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |