"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө үргэлжилж байна. Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн дээрх этгээдүүдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан билээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Модун" ХХК, "Мондулаан трейд" ХХК, "Чингис хаан" банк, "Вертекс майнинг партнер" ХХК-тай холбоотой шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байна.
Энэ үеэр Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал М.Золжаргал "Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудын дарамт шахалт байсан. Энд нэг нэгнээ хайцаалаад бие биеэ өмөөрөөд гоё юм яриад байх шаардлага байхгүй. Шууд болон шууд бус хэлбэрээр дарамт шахалт хийдэг байсан. "Бэрэн групп"-ын зээлэнд татгалзах саналд гарын үсэг зурах гэтэл Н.Мөнхбат захирал гарнаас зуурчихаад "Хуулийн хүн татгалзвал би хууль зөрчсөн болчихно оо. Золоо чи зурчих" гэж хэлээд зуруулсан" хэмээн тайлбар өглөө.
М.Золжаргал: Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудын дарамт шахалт байсан |
|