ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өчигдөр "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар болон тус компанийг ТУЗ-ийн гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсноо зарласан. Тэгвэл үргэлжлүүлэн өнөөдөр хууль хяналтын байгууллагын мөрдөгчид Л.Наранбаатарын түрээсэлдэг орон сууц, "Цемент шохой" ТӨХК-ийн оффис дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлжээ. Тухайлбал, Л.Наранбаатар Дархан хотод төсвийн мөнгөөр үнэтэй байр түрээсэлсэн, ханган нийлүүлэгч компаниас 20 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх мэт авлига, албан тушаалын гэмт хэргийн сэжүүрүүд илэрсэн аж.
Л.Наранбаатарыг өнгөрсөн оны гуравдугаар сард "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон. Өнгөрсөн жилийн хугацаанд Л.Наранбаатар архидан согтуурсан, ажил цалгардуулсан, барилгын оргил үед төлөвлөгөөт засвар нэрээр цементийн үйлдвэрлэлийг зогсоож ачаалал үүсгэсэн зэргээр хэл ам багагүй таталсан. Улмаар Үндэсний аудитын газраас "Цемент шохой" ТӨХК-д аудитын шалгалт хийж, өнгөрөгч долоо хоногт сөрөг дүгнэлтээ танилцуулснаар Л.Наранбаатарыг огцруулах эсэх асуудал яригдаж эхэлсэн. Тодруулбал, Аудитын газраас Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатары хувийн зардалдаа 6.4 сая төгрөг, уул тахих болон бумбын тахилгад 5.9 сая төгрөг гэх зэргээр үйлдвэрийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж дүгнэсэн. Улмаар ТӨБЗГ-аас Ажлын хэсэг байгуулагдаж, тус газрын дарга Б.Цэнгэл "Цемент шохой" ТӨХК-д биечлэн очиж, тус компанийг ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж буйгаа зарласан юм.

| "Цемент шохой" ТӨХК-ийн захирал Л.Наранбаатарын гэр, албан өрөөнд нэгжлэг хийж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |