40 орчим настай, 155-158 сантиметр өндөртэй эмэгтэй 2022 оны тавдугаар сарын 15-нд Яармаг дахь гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэрбээр сурагггүй болоод нэг жил орчим болж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь өнөөдрийг хүртэл хайсаар байгаа аж. Түүний дүүтэй холбогдож, эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар тодруулсан юм.
-Таны эгч сураггүй болоод жил орчим болж байна. Эгчийнх нь сураг гарсан уу?
-Бид цагдаа нартай хамтран эгчийгээ Улаанбаатарын хэмжээнд жил орчим хайлаа. Түүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан тул Дархан-Уул аймагт байна гэх мэдээлэл иргэнээс ирсэн. Тиймээс бид Дархан-Уул аймаг руу явж байна. Эгч минь найдвартай мөн байгаасай гэж бодож байна.
-Таны эгч өмнө нь гэрээсээ олон хоногоор явж байсан уу?
-Өмнө нь нэг удаа гэрээсээ явахдаа найзындаа байсан. Гэхдээ олон хоног явж байгаагүй. Энэ удаад жил орчим сураггүй болсонд нь гайхаж байна.
-Эгч нь согтууруулах ундаа хэрэглэдэг үү. Хэдүүлээ амьдардаг вэ?
-Эгч Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд амьдардаг. Хааяа архи уучихдаг юм. Эгч минь бага насны дөрвөн хүүхэд, нөхөр, ээжийнхээ хамт амьдардаг. Дөрвөн хүүхдээ орхиод удаан хугацаагаар сураггүй болсныг нь гайхаж байна. Хүүхдүүд нь ээжийгээ санаж, бэтгэрээд хэцүү байгаа.
-Түүний дөрвөн хүүхдээ орхиод жил орчим сураггүй болсон шалтгааныг нь юу гэж таамаглаж байна вэ?
-Гэр бүлийн маргаанаас болоогүй гэж ойлгосон. Дөрвөн хүүхдээ орхиод жил орчим сураггүй болсон болохоор эгчийгээ шаардлагатай газар үзүүлнэ гэж бодож байгаа. Магадгүй эрүүл мэндийн шалтгаантай болсон байж мэднэ. Эсвэл эгчийг минь хэн нэгэн хүчээр авч яваад явуулахгүй байж магад. Түүнийг олсны дараа учирыг нь олно гэж бодож байна.
-Эгч нь ямар зан, ааштай вэ?
-Эгч минь даруухан бусдын адил сайхан эгч. Хөгшин настай ээж нь хүүхдүүдээс нь илүү хүлээж, санаа нь зовоод хэцүү байгаа.
-Эгч нь гэрээс гарахдаа юу гэж хэлээд явсан бол?
-Би хамт байгаагүй болохоор юу гэж хэлээд хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Өмнө нь найзуудтайгаа уулзчихаад ирье гээд явчихсан байсан. Энэ удаад хаашаа яваад өнөөдрийг хүртэл ирээгүй нь ойлгоогүй. Цагдаа нартай хамт дүүрэг дүүргээр явж хайсан. Гэхдээ түүнийг олно гэдэгт итгэлтэй байгаа.
-Эгч нь ажил хийдэг байсан уу?
-Эгч сүүлийн үед эрхэлсэн ажилгүй, гэрээрээ байсан. Эгчийг хэн нэгэн хүчээр авч явсан байж магадгүй гэж таамаглаж байгаа. Түүнээс дөрвөн хүүхдээ орхиод олон хоногоор сураггүй болно гэж байхгүй. Эгч минь өнгөрсөн удаад нэг ч удаа бидэнтэй холбогдоогүй.
| СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ДӨРВӨН ХҮҮХЭДТЭЙ ЭГЧ МИНЬ СУРАГГҮЙ БОЛООД ЖИЛ БОЛЛОО |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |