Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх дуудлага ГССҮТ-өөс иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, эмнэлэгт ухаангүй хүрсэн хүүг гурван настай Б болохыг тогтоосон байна.
Шалгалтын явцад гурван настай Б-н төрсөн ээж Л болон түүний хамтран амьдрагч Э хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд хүүг эмнэлэгт хүргэснийхээ дараа зугтсан байна. Урьдчилсан байдлаар ээжийнх нь хамтран амьдрагч 34 настай Э нь хүүхдүүдийг нь гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
| Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д хүргэгдсэн гурван настай хүүгийн биеийн байдал хүнд, ухаангүй байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |