Ашигт малтмал газрын тосны газрынхан энэ сарын 4-нд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Баянгол хүүхдийн зусланд цасны баяр тэмдэглэжээ. Энэ үеэр Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан согтуурч, ажилтнаа зодож, Баянгол хүүхдийн зуслангийн эд хөрөнгийг эвдэж, сүйтгэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Төрийн захиргаа удирдлагын газарт компьютер, программын алба байдаг. Г.Мөнхсайхан дарга тус албанд ажилд ороод сар ч болоогүй ажилтнаа зодсон гэх мэдээлэл бий. Тэд энэ сарын 4-ны 08:00 цагийн үед Улаанбаатараас хөдөлж, “Тэрэлж стар ресорт”ын хажуу талын амралтын газар очсон юм билээ. Тэгээд оройдоо асуудал үүссэн учир тарцгаасан гэсэн. Бүх ажилчдыг цасны баярт явахыг шаардаагүй учир зарим нь яваагүй. Тиймээс Г.Мөнхсайхан дарга бусдын биед ямар хэмжээний хохирол учруулсан болохыг мэдэхгүй байна” гэв.
Ажилтнаа зодож, бэртээсэн байж болзошгүй АМГТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн албыг давхар хашдаг болохыг эх сурвалж онцолсон юм. Мөн түүнийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабазар нарын дотнын найз гэх. Учир нь тэднийг бие биеийнхээ хийсэн хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгаад хаацайлж сурсан хэмээдэг.
.jpg)
Г.МӨНХСАЙХАН: ЦАСНЫ БАЯРТ ЯВЖ, БУСДЫГ ЗОДООГҮЙ УЧИР НАМАЙГ ГҮТГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГНӨ
Дээрх хэргийн талаар Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Мөнхсайханаас тодруулсан юм. Тэрбээр “Манай байгууллагынхан энэ сарын 4-нд ажилчдаа хүлээн авах, цасны баяр тэмдэглэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс би бусдыг зодож, гэмтээгээгүй гэсэн үг. Өмнө нь ч ийм асуудал гарч байгаагүй. Намайг зохион байгуулалттай гүтгэж байгаа учир хуулийн байгууллагад хандаж, гомдол гаргана” гэв. Тэрбээр 2022 онд АМГТГ-ын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон байна.
Харин АМГТГ-т ажилладаг эх сурвалжийн өгсөн мэдээллээр АМГТГ-ын хамт олон цасны баяр зохион байгуулж, үнэтэй хамтлаг, дуучид, хөтлөгч авчирч баяраа тэмдэглэсэн байна. Тодруулбал, тэдний баяр дээр “Никитон” хамтлагийн дуучин Баачка, хөтлөгч Цоомоо нар очсон гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Төрийн албаны ёс зүй, хэмнэлтийн горим АМГТГ-ын дарга нарт үйлчилдэггүй гэх.
| АМГТГ-ЫНХАН ТЭРЭЛЖИД ЦАСНЫ БАЯР ТЭМДЭГЛЭЖ, ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Г.МӨНХСАЙХАН НЬ ШИНЭ АЖИЛТНАА ЗОДСОН ГЭВ |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |