Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн зургадугаар сургуулийн 15 настай охид нэгнийгээ зодож, амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан. Тодруулбал, талийгаач охины гар утсанд “Үүгээр дахиж үзэгдвэл хохино шүү, ална шүү ” гэх заналхийлсэн зурвас илгээсэн болохыг цагдаагийн газраас тогтоож, охины аминд хүрсэн байж болзошгүй дөрвөн охиныг шалгаж байгаа аж. Дээрх онц ноцтой гэмт хэргийн талаар Ховд аймгийн цагдаагийн газрын мэргэжилтнээс тодруулахад “Манай аймагт сургуулийн насны хүүхдүүд нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдсон дөрвөн хүүхдийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид шаардлага гарвал албан ёсны мэдээлэл өгнө” гэлээ.
Харин талийгаач охинд ямар эмнэлгийн зүгээс ямар тусламж үзүүлсэн болохыг Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний газрын дарга П.Гэрэлсүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Манай эмнэлэгт 15 настай хүүхэд толгойндоо шарх, сорвитой ирсэн нь үнэн. Түүний толгойны шархыг арилгаж, боож өгсөн. Өвчтөний түүх болон ямар шалтгааны улмаас шархтсан болохыг бид мэдээлэх боломжгүй. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжтой” гэсэн юм.
Харин бусад эх сурвалжийн мэдээлснээр “Талийгаач охины ээж Ховдын эмч нарт гомдолтой байгаа. Учир нь тэр охиноо нас барахаас нь 4-5 хоногийн өмнө эмнэлэгт үзүүлж, толгойг нь боолгоод явсан юм билээ. Харин өнгөрсөн баасан гарагт түүний ээж охиныхоо толгойг дахин эмчид зүүлэхэд “Тархи нь бяцарсан байна” гэж оношилсон байдаг. Тиймээс охин өвчнөө даалгүй нас барсан. Охиныг анх эмнэлэгт очиход шаардлагатай нарийн мэргэжлийн эмчилгээ хийгээгүй учир талийгаачийн өвчин хүндэрч, нас барсан байж болзошгүй” гэсэн юм.
| "15 настай талийгаач охины утсанд “Үүгээр үзэгдвэл хохино шүү, ална шүү” гэх заналхийлсэн зурвас ирсэн" |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |