Нийслэлийн авто замын халтригаа гулгааг багасгах зорилгоор жил бүр зориулалтын бодис худалдан авдаг. Тэгвэл уг бодисыг хужраар орлуулан, бодис авахаар төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.
Халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авах гэрээг тухайн үеийн хотын менежер нийслэлийн захирагчийн албаны түр орлон гүйцэтгэгч Д.Ганбат “Мөнх сонор трейд” ХХК-тай хийсэн баримт бий. Гэвч гэрээг голлон байгуулсан Д.Ганбатыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан Д.Ганбатыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл ч олны дунд байгаа юм.
Нийслэл рүү их хэмжээний хужир Төв аймгийн Бүрэн сумаас нийлүүлж байгаа талаар бид Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Манай сумаас их хэмжээний хужир нийслэл рүү нийлүүлж байгаа нь үнэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлж нийлүүлсэн. Манай сум хужрын арвин нөөцтэй. Засаг даргын Тамгын газар болон холбогдох газруудаас ямар зориулалтаар ашиглах талаар зөвшөөрөл аваагүй. Уг нь манайх хужир авахад зөвшөөрөл өгч, тодорхой хэмжээний татвар авдаг. Хужир авч байгаа газар нь хувийн компани гэсэн. Уг нь хужир авахад татвар авдаг ч, энэ жил нутгийн иргэдийг ажиллуулж байгаа учраас татвар авахгүй гэж тохиролцсон” гэх мэдээлэл өглөө.
| ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМААС НИЙСЛЭЛ РҮҮ ХУЖИР ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ҮНЭН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |