33 настай эрэгтэй Б, 35 настай эрэгтэй У гэх этгээдүүд цахим сүлжээнд “Хөдөө орон нутгийн иргэдэд туслалцаа үзүүлнэ” гэх зар байршуулж, нас барсны хуурамч бичиг баримт үйлдэн орон нутгийн иргэдийг хотоос гаргажээ. Тодруулбал, нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж, иргэдэд 250 мянган төгрөгөөр зардаг байжээ. Хуурамч бичиг баримт авсан иргэд нутаг буцах замдаа хяналтын постоор нэвтэр чадалгүй гацаад байгаа аж. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж, нийслэлд гацаад байгаа орон нутгийн иргэдийг залилжээ. Энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн албанаас цахим сүлжээн дэх гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээ мэдээллийг шүүж ажиллаж байгаа. Тухайлбал, Булган аймгийн Цагдаагийн газартай хамтран иргэдийн ихэвчлэн хэрэглэдэг фэйсбүүкт “Цахим ажил” гэх хаягнаас “Хөдөө орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэд байвал холбогдоно уу” гэсэн зар байршуулж, хуурамч бичиг баримт үйлдэн, орон нутгийн иргэдийг хяналтын постоор гаргасан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Урьдчилсан мэдүүлэгтээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг гэж мэдүүлсэн
Тухайн этгээдүүд нь СБД-ийн Цагдаагийн I хэлтэст залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Мөн арваннэгдүгээр сарын 20-ноос хойш буяны компанийн нэрийг барин хуурамч бичиг баримт үйлдэж, данс руугаа гүйлгээгээр мөнгө авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор Булган аймгийн Рашаант сумын хяналтын пост дээр нас барсны хуурамч бичиг баримт аваад постоор цааш нэвтэрч чадахгүй байгаа хоёр тээврийн хэрэгсэл байна. Иргэд баталгаатай мэдээлэл аваагүйн улмаас залилах гэмт хэргийн хохирогч болж, хяналтын постууд дээр цааш нэвтэрч чадалгүй гацаж байна. Уг гэмт хэргийг үйлдсэн 33 настай эрэгтэй У, 35 настай эрэгтэй Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 залилах гэмт хэрэг, хуурамч бичиг баримт үйлдсэнээр нь 23.2-т зааснаар эрүүгийн хариуцлагад татан оролцуулна. Урьдчилсан мэдүүлэгтээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг гэж мэдүүлсэн.
-Уг хэргийг үйлдсэн этгээдүүд нийт хэчнээн иргэдийг хотоос гаргасан нь тогтоогдсон уу?
-Одоогийн байдлаар Булган аймгийн Рашаант сумын хяналтын пост дээр хоёр тээврийн хэрэгсэл байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд урьдчилсан мэдүүлэгтээ 6-7 орчим хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгээ мэдүүлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Иргэд мэдээ мэдээллийг олон сувгаар хүлээн авч байна. Ингэхдээ нягталж үзээгүйн улмаас энэ гэмт хэргийн хохирогч болж байна. УОК-оос гаргасан болон Засгийн газрын шийдвэрүүдийг дагаж мөрддөг байхыг цагдаагийн болон мэргэжлийн байгууллагуудаас уриалж байна.
-Нас барсны хуурамч гэрчилгээг хохирогчдод хэдэн төгрөгөөр үйлдэж, өгсөн нь тогтоогдсон уу?
-Нэг иргэнээс 250 мянган төгрөг авдаг тухай мэдүүлж байгаа. Мөн хамгийн багадаа 6-7 иргэнийг хохироогоод байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас энэ тоо ихсэх хандлагатай байна. Тиймээс орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэд яаж нутаг буцах тухай асуудлаар зөвхөн УОК-т хандана. Ингэхдээ ачаа тээвэр болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хяналтын постоор нэвтэрнэ. Бусад тохиолдолд Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдүүлнэ.
| М.Мөнхшүр: “Нас барсны гэрчилгээ” хуурамчаар үйлдэж, орон нутгийн иргэдийг хотоос гаргасан этгээдийг илрүүллээ |
|
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |