УБТЗ-ын Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг 2022 оны нэгдүгээр сарын 19-ны шөнө АТГ-аас саатуулсан байдаг. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж байсан. Гэвч түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан байдаг.
Ж.Пунцаг нь Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл нартай дотно найзууд гэгддэг. Тэрбээр өмнө нь хоёр удаа хорих ял сонсож байсан ч тэнсэх ялаар солиулж, улмаар албан тушаалд томилогдож иржээ. Тодруулбал, Ж.Пунцаг нь 2002 онд Цагдаагийн академи төгссөн. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Хэсгийн төлөөлөгч байхдаа О.У, Ж.Ш, Ш.Б, М.Б нарт хүч хэрэглэсэн, зодож танхайрсан, энэ үйлдэлдээ зэвсэг ашигласан хэмээн гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч тэнсэн харгалзах болгон өөрчлүүлж байсан гэх мэдээлэл бий. Хэдий эл хэргээсээ чөлөөлөгдөж чадсан ч удалгүй цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажиллагааны нууц задруулсан үндэслэлээр ахлах дэслэгч цолоо хураалгаж, 2006 онд цагдаагийн байгууллагаас гарсан нэгэн аж. Цагдаагийн албанаас гарсан Ж.Пунцаг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар томилогдсон. Гэвч мөн л "засарсангүй", ахлах байцаагчийн албан тушаалаа ашиглан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Си Ар Жи девелопмент” ХХК-ийн захирал Жан Юү Шингээс таван сая төгрөгийн авлига авсан, бизнес ангиллын визээр Монгол Улсад орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, визний хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг буцаж хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан зэрэг хэргээр АТГ-т шалгагдаж, дээрх хэргүүд нь нотлогдсоноор 2015 онд 1.6 жилийн хорих ял сонсож, төрийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулсан аж. Гэхдээ мөн л хоёр жилийн тэнсэн болгон өөрчлүүлж чадсан байдаг.
| Ерөнхий сайдын найз УБТЗ-ын Дотоод аудитын албаны дарга Ж.ПУНЦАГИЙН хэрэг хэрхсэн бэ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |