УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих эсэх шүүх хурал үргэлжилж байна. Энэ үеэр түүнийг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг цагдан хохир шаардлагатай гэж үзсэн. Харин С.Батдөл “Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг цахимаар ялладаг тогтолцоо бий болжээ. Надад үүссэн хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй. Хөнгөн гэмт хэрэг учир заавал цагдах хорих шаардлагагүй. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Би 3-13 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд минь бүгд хатгалгаа, ханиадтай байгаа. Эхнэр минь эмнэлэгт хэвтсэн. Том охин минь цахим мэдээллийг хараад сүүлийн 3-4 хоног нүдээ бүлцийтэл уйлсан. Ангийнх нь хүүхдүүд охиныг минь группээс хассан байна лээ. Тиймээс би хувийн батлан даалтаар шалгуулах хүсэлтэй байна. Цагдаа нар миний нэр дээр байх караоке, эхнэрийн нэр дээрх гоо сайхны дэлгүүрийг хураан авсан. Надад өөр үйл ажиллагаа явуулдаг газар байхгүй. Намайг нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн үзэж байгааг гайхаж байна. Би ажлаасаа жилийн чөлөө авсан. Хүүхдүүдийн минь сэтгэл санаа хямарчихсан байгаа учир би хаашаа ч зугтахгүй” гэлээ.
| С.БАТДӨЛ: Хүүхэд харах хүнгүй учраас цагдан хоригдмооргүй байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |