• Өнөөдөр 2024-05-17

Зам тээврийн ослын улмаас гурван иргэн нас барж, шалгалтын ажиллагаа явуулж байна

2020-11-20,   898

Хатуу хөл хорионы энэ үед жолоочид хурд хэтрүүлэх, улаан гэрлээр зорчих зэрэг зам тээврйин хөдөлгөөнийн дүрэм зөрчиж, улмаар ноцтой осол гаргаж, амь насаа алдаж байна.
Тухайлбал, өнгөргөч лхагва гарагт 12:25 цаг орчимд архангай аймаг Өгийн нуур сум Орхон багийн нутаг дэвмгэр шороон замд Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 62 настай эрэгтэй Б амь хохирчээ. Түүнчлэн энэ сарын 5-нд Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр, асфальтан замд нордбенз маркийн автомашин онхолдож жолооч 44 настай эрэгтэй Л, зорчигч 50 настай эмэгтэй Ц нарын амь нас хохирч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. 
Энэ сарын 16-20-ны хооронд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22, орон нутагт 13 жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 
 

Зам тээврийн ослын улмаас гурван иргэн нас барж, шалгалтын ажиллагаа явуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188