Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Өвхөөдөг гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, жолооч А нь эхнэр, нэг настай охиноо автомашиндаа үлдээж, өөрөө тусламж гуйхаар явсан боловч, гурван километрийн зайд хөлдөж, нас барсан байсныг Онцгой байдлын алба хаагчид олсон байна. Харин А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Одоогоор тэдний биеийн байдал ямар байгаа талаар тус сумын ЗДТГ-ын дарга н. Ганболдоос тодрууллаа. Тэрбээр “Түргэн тусламж дуудахаар яваад осгож нас барсан 23 настай эрэгтэй эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нэг настай охиных нь биеийн байдал сайн. Харин ээжийнх нь хөлийн хуруу хөлдсөн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдний эрүүл мэндтэй холбоотой хувийн асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
| БУЛГАН СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА: ТУСЛАМЖ ГУЙХААР ЯВААД ОСГОЖ НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР, ХҮҮХЭД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |