АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, 107 гомдол, мэдээллийг шалгажээ.Түүнчлэн эрүүгийн 726 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд, дөрвөн хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байгаа аж. Үүнд Ховд аймгийн Жаргалант сумын III сургуулийн захирал н.Гантогоог бусдаас авлига авсан гэх үндэслэлээр АТГ-т шалгаж байгаа аж. Харин түүний хэргийн шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Энэ талаар III сургуулийн захирал н.Гантогоогоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Би 2019 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд ажлаасаа халагдсан ажилчид намайг бусдаас хахууль авсан хэмээн аймгийн Ёс зүйн хороонд худал мэдээлэл өгсөн байсан. Намайг авлига авсан гэх худал мэдээлэл гаргасан хүмүүсийг би АТГ-т шалгуулахаар өгсөн. Одоогийн байдлаар 4-5 хүн яллагдагчаар татагдсан байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
| ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН III СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ н.ГАНТОГОО: Намайг бусдаас авлига авсан хэмээн худал мэдүүлсэн иргэд яллагдагчаар татагдсан |
|
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |