ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэрэгт Монголын нэртэй генерал, МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан оролцож, замхруулан улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа гэнэ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан, уур, хогны төлбөрийг төлөх шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу цар тахлын үед өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор тог цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан, уур, хогны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-т хариуцуулж, төлж байв. Харин ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр айл өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор гаргасан төрийн мөнгөнөөс усны төлбөрт илүү бичилт хийх замаар завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас газраас шалгаж эхэлсэн юм.
Ч.Мэндбаяр нь 1978 оны арваннэгдүгээр сарын 18-нд Өвөрхангай аймагт төрсөн. Тэрбээр бүрэн дунд боловсролыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд эзэмшиж, 1996 онд Батлан хамгаалахын их сургуульд удирдлагын ухааны чиглэлээр суралцах болсон байна. Батлан хамгаалахын их сургуулийг 2000 онд төгсөж, түүнээс хойш таван жилийн дараа буюу 2005 онд Удирдлагын академийг удирдахуйн ухаан, 2008 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ.

Ч.Мэндбаяр нь 2000-2003 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагч, 2003-2006 онд "Амин-Од" ХХК-ийн захирал, 2006-2007 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга, 2007-2008 онд Баянгол дүүргийн ХХҮХ, ЗХА-ны ахлах мэргэжилтэн, 2010-2011 онд "Монголын цахилгаан холбоо"-ны хүний нөөцийн мэргэжилтэн, 2013-2015 онд "Дэвжих эрдэнэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016-2019 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга, 2019-2020 онд "ОСНААУГ" ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байв. Тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
| АТГ-аас шалгаж байгаа ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярын хэрэгт Монголын нэртэй генерал, МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан оролцож, хэргийг нь замхруулж байгаа гэв үү |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |