• Өнөөдөр 2024-05-17

“Дашваанжил” компанийн ахуйн газ дэлбэрчээ

2020-11-04,   734

“Дашваанжил” компанийн нэг удаагийн ахуйн “Хөх дөл” газ дэлбэрсэн хэрэг өнгөрөгч сарын 27-нд гарчээ. Гэрийн эзэн А-гийн хэлж буйгаар “Эхнэр дөрвөн хүүхэд маань гэртээ байсан. Би гадуур ажилтай явж байсан юм. Эхнэр 16:00 цагийн үед газан плитка дээрээ хуушуур хайрч байгаад цаг орчмын дараа дууссан гэсэн. Түүнээс хойш хоёр цагийн дараа буюу 19:00 цагийн үед дэлбэрсэн юм билээ. Газан плитка аваад удаагүй, шинээрээ шахуу байгаа. Дээрээс нь газ нь гал зуухнаас метр гаруйн зайтай байсан. Манай эхнэрийн хэлж байгаагаар хуушуур хайрсны дараа газан плиткаг яаж унтраадаг тэр л журмаар нь унтраасан гэсэн. Цэцэрлэгийн хүүхэд биш шүү дээ” гэсэн юм. Харин газ дэлбэрсний дараа гэрийн эзнийх нь хүргэн дүү гэрт нь очсон аж.
 
Түүнээс уг хэргийн талаар асуутал “Намайг гэрт ирэхэд газны хошуу нь байхгүй, буудчихсан байсан. Газ нь плитканаасаа гараад хажууд нь хэвтэж байсан. Хошуу нь хаашаа харсан яг тэр зүгт байшингийн хана цөмөрсөн байна лээ. Жаахан л удсан бол хана нь нурахаар байсан. Байшин нь гурван талаасаа цөмөрч, хүн амьдрах аргагүй болсон. Вакум цонх, үүдний хаалга зэрэг нь завсар гараад хаагдахгүй болтлоо ангайсан байсан. Одоо гэрийн хүмүүс нь хамаатныхаа айлуудаар амьдарч байна. Намайг эднийд ирснээс хойш таван минутын дараа “Дашваанжил” компанийн ажилтан гэх хүмүүс ирсэн. Тэд "Хоёр хоногийн дараа ирье" гээд долоон хоног сураггүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас албаныхан ирсэн. Ямар шалтгааны улмаас ахуйн газ дэлбэрсэн нь тогтоогдоогүй байгаа” гэв. 

“Дашваанжил” компанийн ахуйн газ дэлбэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-04 12:02:15
    а: Газ хэрэглэх соёлд суралцах нь зүйн хэрэг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188