• Өнөөдөр 2024-05-14

"АНУ-д ажиллах виз гаргаж өгнө" хэмээн залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

2020-11-03,   712

АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 191.782.885 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн иргэн А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
 
Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар иргэн А-д 7 жил, иргэн Б-д таван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

"АНУ-д ажиллах виз гаргаж өгнө" хэмээн залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188