• Өнөөдөр 2024-05-17

Баян-Өлгий аймгийн хоёр иргэний коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-11-03,   1248

Баян-Өлгий аймагт хоёр иргэнээс коронавирус илэрсэн байж болзошгүй байгаа тухай мэдээлэл өчигдөр орой цацагдсан. Тэгвэл тус хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. 
 
Тодруулбал, тус аймагт ОХУ-аас импортоор бараа оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан болон гадаадаас эх орондоо ирж тусгаарлагдаад гарсан нийт 100 гаруй хүнээс сорьцын шинжилгээ авч, тандалт судалгаа хийхэд хоёр хүнээс коронавирус илэрсэн байж болзошгүй буюу хариу нь эргэлзээтэй гараад байсан. Улмаар сэжиг бүхий иргэдийн ойрын хавьтал болох 13 хүнийг нэмж шинжилгээнд хамруулж, сорьцыг Улаанбаатар хотод PCR /полимеразын гинжин урвал/-ын шинжилгээ хийлгэхээр өчигдөр илгээсэн юм. Тэгвэл тус хоёр иргэний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар илрээгүй байна. 

Баян-Өлгий аймгийн хоёр иргэний коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-12 15:56:06
    биро: uur hunees ilrsnuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188