• Өнөөдөр 2024-05-13

Ховор амьтдын эд эрхтнийг хууль бусаар борлуулсан этгээдийг шалгаж байна

2020-11-01,   585

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Мөрөн сумын иргэн Д –г нэн ховор амьтдын эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг илрүүлж, түр саатуулсан байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгч нь өөрийн эзэмшлийн байшин, агуулахдаа  Хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг,  хуш модны самар 270 кг-ийг тус бүр хадгалж байсныг хураан авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 

Ховор амьтдын эд эрхтнийг хууль бусаар борлуулсан этгээдийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188