Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Түүний хэрэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нар холбогдож, тэднийг хуулийн байгууллагаас шалгаж, Д.Сугарыг яллагдагчаар татсан.
Харин Ц.Нанзаддорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн учир бүрэн эрхийнхээ хүрээнд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нөлөөлж, АТГ-аас явуулж буй шалгалтын ажиллагааг удаашруулж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм. Тиймээс Ц.Нанзаддорж Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон бусад эрх мэдэлтнүүдээр өөрийгөө хамгаалуулж, хэргээ хаацайлуулж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх бүх шийдвэрүүдийг гаргаж, гэрээг нь үзэглэсэн байдаг ажээ.
Тэрбээр 1962 онд Говь-Алтай аймагт төрсөн. Хуульч мэргэжилтэй. 1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн, 1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер, 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 35 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
| АТГ-аас Ц.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэж шалгатал Үндсэн хуулийн цэцийнхэн түүнийг хамгаалж, хаацайлж байна |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |