Цагдаагийн байгууллагын шалгасан мөнгө угаах хэргийн товч мэдээллийг сайтаас нь авч үзэхэд 2017-2020 онд 1.1 их наяд төгрөгийн хохиролтой, 399 хэрэгт мөрдлөг явуулж, хэргийг шалгах явцдаа 81.3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, шүүхээс 113 хэргийг мөнгө угаахаар шийдвэрлэж ял оноосон байна.
|
Огноо |
Шалгасан хэргийн тоо |
Холбогдогчийн тоо |
Хохирол /төгрөг/ |
Мөрдөн шалгах ажиллагаанд төлүүлсэн хохирол |
Шүүхээр шийдсэн хэргийн тоо |
|
2018 |
54 |
58 |
46,268,126,447 |
3,004,002,925 |
21 |
|
2019 |
159 |
136 |
850,345,396,168 |
75,588,288,720 |
37 |
|
2020 |
186 |
109 |
225,298,763,715 |
2,800,520,000 |
55 |
|
Нийт |
399 |
303 |
1,121,912,286,330 |
81,392,811,645 |
113 |
Олон улсын байгууллагын анхаарлыг татаж байсан Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлэсэн томоохон гэх хэргийн талаар тодруулж үзэхэд олны анхаарал татсан хэд хэдэн хэрэг байна. Тухайлбал,
1. Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнууд 2016 онд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагуудад давуу байдал олгон “Монголиан коппер корпорейшн” ХХК-нд “Эрдэнэт үйлдвэр ТӨХК” болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын Ростех улсын корпорацийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах эрхийг хууль бусаар шилжүүлж Монгол Улсад 9,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хэд хэдэн албан тушаалтанд анхан шатны шүүхээс ял оногдуулсан.
2. С.Баярт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих ял оноосон байна. Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон.
3. С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзжээ. Харин шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм.
4. ЦЕГ, ТЕГ хамтран Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 800 иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, БНХАУ-ын иргэд бүлэглэн 2019 оны 10 дугаар сард БНХАУ-ын 800 гаруй тооны иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах зочид буудлуудад байрлуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд хандаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулан, хууль бусаар олсон хөрөнгө мөнгийг угаасан хэргийг илрүүлж, хэрэгт бэлэн 1,5 тэрбум төгрөг, 7 автомашин, 12000 гар утас, 1000 гаруй компьютер зэргийг хураан авч хэрэг холбоотой 25 иргэнийг цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхээс нэр бүхий 14 иргэнд 9-12 жилийн хорих ял оногдуулсан.
5. Монгол Улсын иргэн Д.Ганболд, Т.Анхбаяр, Б.Хулан, Нигер Улсын иргэн Ejikeme John Chimizie нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас эхлэн Энэтхэг, Турк, Итали, Греенланд, Америкийн Нэгдсэн Улс зэрэг гадаадын 5 улсын 6 компаний и-мэйл хаягийг хакердаж, гадаадын улсын төлбөр хүлээн авах компаниудтай ижил нэртэй 16 аж ахуйн нэгжийг Монгол Улсад үүсгэн байгуулж, 3,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээтэй валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн Нигер Улсын иргэн Ejikeme John Chimizie-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нараас 1,4 тэрбум төгрөгийг тэнцэх хэмжээний хөрөнгийг хураан хохирогч нарт болгохоор шийдвэрлэсэн.
6. Монгол Улсын иргэн Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдийн үүсгэн байгуулсан “Жи Пи Эф” ХХК-ийг 2012.07.27-ны өдөр “Си Си Эм Икс” ХХК-д 100 хувь шилжүүлэхдээ компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, зохиомол байдал зориудаар бий болгон “Жи Пи Эф” ХХК-ийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аминбилигт” ХХК-д 1,5 сая ам.доллараар худалдаж, бусдыг залилан мэхэлсэн, их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт нэр бүхий этгээдүүдэд болон хэрэгт хамааралтай нэр бүхий шүүгч нарт шүүхээс ял оногдуулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасныг үндэслэн Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд авсан.
7. Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнууд нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар ашиглан шунахай болон хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа юм байна.
8. Д.Доржпүрэв нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтийг БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид сүүлийн санхүүжилт болох 7 сая ам.долларыг шилжүүлж, БНХАУ-аас өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан 1 сая ам.доллар авсан гэх хэргийг АТГ, ЦЕГ-аас шалгаж уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан. Дээрх хэргийг нэг удаа хаагаад буцаан сэргээсэн ба энэ хэрэгт хууль бусаар олсон хөрөнгөөр барьсан их хэмжээний хөрөнгийг битүүмжлэн шалгаж байна.
Дээрх байдлаар мөрдөх байгууллагууд улс дамнан үйлдэгдсэн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гаргаж, тэдний анхааралд байсан олон хэргийг шалгаж үр дүнтэй ажилласан гэдгийг олон улсын байгууллага онцолж байна.
| Цагдаагийн байгууллагаас шалгасан мөнгө угаах гэмт хэргүүд |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |