• Өнөөдөр 2024-04-26

Он гарсаар 41 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

2022-04-23,   280

      Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 11 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 41 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 2350 гаруй ажилтан, алба хаагч, 330 орчим автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

       Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 31.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.
 
    Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 79 га, хээрийн 864,840 га, нийт 864,944 га талбай өртөж, түймэр унтраахад 455,300 төгрөгийн хохирол учирсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Он гарсаар 41 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188