Дөрөвдүгээр сарын 14-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Мөнхбаатар хүүхдийнх нь унадаг дугуй алга болсны улмаас 13 настай охиныг цагдаагийн газарт авч очоод, 13 цагийн турш гавлаж байгаад биед нь халдаж, хэрэгт тулгаж, галт зэвсэг нээнэ гэж айлган сүрдүүлэн, хонуулжээ.
Энэ асуудлын талаар охины ээж Одончимэг хэвлэлд өгсөн яриандаа “Би ажил дээрээ байж байтал, манай менежер “Таныг хүн дуудаж байна” гэсэн. Тэгээд очтол, цагдаа Мөнхбаатар ирсэн байсан. Охиныг минь гавлаж хонуулчихаад, гавлаагүй гэрчээ аваад ир гэж дайрсан. Охин маань“Намайг гавлаж хонуулсан, чих мушгисан, ээмгийг минь хугарч унатал алгадаж, хана мөргүүлж, хоолой боосон” гэж хэлсэн. Охин минь өөрөө гэрч шүү дээ. Мөн машины номероор гарыг чинь тайрна, гэдэс рүү чинь буудна гэж сүрдүүлж, дарамталсан байна лээ. Үнэхээр гомдолтой байна” гэв.
Мөн тус охины хөрш нь “Тухайн үед хүүхдүүдийг цагдаагийн албан хаагч авч явж байгааг хараагүй. Маргааш өдөр нь ээж нь уйлаад “Манай хүүхдүүдийг хоёр цагдаа авч яваад, гавтай хонуулж, зодсон байна" гээд манайд орж ирсэн. Хүү нь хоёр өдөр ухаантай, ухаангүй хэвтлээ б. Харин охин нь машин ирэхээр л цагдаа гэж айгаад хэцүү байдалтай байна. Цагдаагийн албан хаагчид хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ.
ЦАГДААД ГАВЛУУЛЖ, ЗОДУУЛСАН 13 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ: Охиныг минь ээмгийг нь хугартал алгадаж, машины номерын төмрөөр гарыг нь тайрна гэж дарамталсан байна |
|