Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 30 настай эрэгтэй хамтран амьдрагчаа хоёр хүүхдийнх нь дэргэд хөнөөсөн хүн амины ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 30 настай эрэгтэй Б нь хамтран амьдрагч эмэгтэй Э болон Э-ийн найз 31 настай эмэгтэй Ц нарыг хөнөөсөн байна. Талийгаач Э нь 5-7 насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд хэргийн газар байсан аж. Цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар хардалтаас үүдэн дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн байна.
Иймд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэл учирч байсан бол энэ тухай гомдол, мэдээллийг биечлэн, эсхүл хууль ёсны төлөөлөгч болон бусдаар дамжуулан цагдаагийн байгууллагад цаг тухайд нь мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
| Хөвсгөл аймагт хамтран амьдрагчаа, эмэгтэй найзтай нь хамт хоёр хүүхдийнх нь дэргэд хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |