“Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл өчигдөр өглөөний буюу гуравдугаар сарын 28-ны 06:09 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газар болон НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газар үзлэг хийж, 25 настай эрэгтэй Ү биедээ олон тооны хутганы шархтай амиа алдсан байсныг илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 23-31 насны хоёр эмэгтэй, гурван эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, 30 настай эрэгтэй Т, Ү нар маргаж, нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй аж. Улмаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Т-г өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний 04:30 цаг орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.
| Согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн нэгнийхээ амийг хөнөөж, хэргийн газраас зугтжээ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |