• Өнөөдөр 2024-04-26

Шүүгч С.Төмөрбатыг огцруулахаар болжээ

2022-03-21,   414

   Авлигатай тэмцэх газрын 2020 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.
 
   Улмаар Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7  дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулсан байна.

Шүүгч С.Төмөрбатыг огцруулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188