• Өнөөдөр 2024-04-19

Чингис хаан банк Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ

2022-02-18,   390

   Арилжааны банкуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах арга хэмжээг авч ажиллахаар болжээ.
   Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдах үед буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Чингис хаан банк байршиж байсан 43.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө Нийгмийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжин ирсэн. 
 
   Чингис хаан банк нь 2019 оны аравдугаар сарыг хүртэл  төлбөрийн хүсэлтийг биелүүлэн ажилласан бөгөөд тухайн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн төлбөрийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй болжээ. 
 
   Иймд ЭМДЕГ тус банкинд байршиж байсан үлдэгдэл төлбөр болох 27.4 тэрбум төгрөгийн үлдэгдлийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэжээ. Шүүх 2020 оны есдүгээр дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн . 
 
   Гэвч Чингис хаан банк Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалаар хэвээр нь үлдээжээ.     
 
   Хариуцагч Чингис хаан банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хэрэг маргаан шийдвэрлэлт удаашралтай байгаагаас шалтгаалан шүүх хурлын тов тодорхойгүй байгаа аж.
 
   Мөн Чингис хаан банкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд 3.5 тэрбум төгрөгийн хүү тооцон ЭМД-ын санд бүртгэсэн байна.
 

Чингис хаан банк Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188