Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонсож, зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гарсан билээ. Учир нь тэднийг батлан даалтад гаргах шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож, Улсын дээд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо хууль хяналтынхан “Эрүүдэн шүүсэн” гэж Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзсэн байдаг аж.
Тодруулбал, тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оноосон байдаг. Гэвч тэд жил хүрэхгүй хугацаанд хоригдож, Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гараад найман сар өнгөрчээ. Тус хугацаанд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дахин шинээр шалгаж эхэлсэн эсэх талаар тэдний ар гэрийнхнээс тодрууллаа.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шалгаж байгаа юу. Хуулийн хүрээнд ямар үйл ажиллагаа өрнөж байна вэ?
- ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдож, шүүхээс ял авч байсан. Мөн ТЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга О.Бархасбадь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх ажиллагааг гардан зохион байгуулсан хэмээн шалгагдаж байгаа. Түүнийг Төв аймгийн Анхан шатны шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх ажиллагаанд оролцоогүй хэмээн цагаатгасан юм. Харин бид “Мөрдөн байцаах албаны дарга эрүүдэн шүүх ажилд оролцоогүй байх үндэслэл байхгүй” гэх утга бүхий гомдол Улсын дээд шүүхэд гаргасан. Бидний гомдлын дагуу О.Бархасбадийн хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан боловч шүүх хурал нь удаа дараа хойшилж, 2-3 сар хүлээж байна. Түүний шүүх хурлаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэг эцэслэн шийдэгдэж, шалгалтын ажиллагаа эхлэх юм билээ. Тиймээс бид О.Бархасбадийн шүүх хурлыг удаан хугацаанд тэвчээртэй хүлээж байна. Магадгүй, С.Зоригийн хэргийг хаах гэж чичирч байгаа албан тушаалтнууд О.Бархасбадийн шүүх хурлыг санаатайгаар хойшлуулдаг байх.
-О.Бархасбадийн шүүх хурлын дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрхэн шалгах бол. Энэ тухай өмгөөлөгчөөсөө мэдээлэл авсан уу?
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын хэрэг цагдаа руу шилжсэн юм билээ. О.Бархасбадийн шүүх хурлын дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн хэрэгт холбоотой эсэхийг дахин шалгаж, тодорхой болгох ёстой.
-Та олон жил дүүгийнхээ төлөө тэмцсэн. Хамгийн сүүлд өлсгөлөн зарласан нь үр дүнд хүрсэн байх?.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын С.Зоригийг хөнөөсөн гэх нотлох баримтыг нь “Нууц” гээд үзүүлдэггүй. Тэгсэн мөртлөө дүүг минь зургаан жил эрүүдэн шүүсэн. Тийм учраас надад өлсгөлөн зарлахаас өөр арга байгаагүй. Миний өлсгөлөн зарлаж буй байдал нь улс төрчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байсаг учир механизмууд өөрөөр ажиллаж эхэлсэн гэж боддог. Би эцэг, эхээс есүүлээ. Хэрвээ намайг өлсгөлөн зарлаад үхэхэд миний ах, дүү нарыг айгаад, тэмцэж чадахгүй гэж хууль хяналтын байгууллагынхан бодсон байх. Хэрвээ намайг дүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлаж байгаад үхсэн бол манайхны хэн нь ч үргэлжлүүлэн өлсгөлөн зарлахад бэлэн байсан. Тухайн үед би “Өлсгөлөн зарлуулахгүй бол амиа хорлоно” гэж хэлсэн. Би галзуурсандаа, задарсандаа амиа хорлохгүй. Харин Монгол Улсын шүүх, прокурорынхон үнэн зөв шүүдэггүй, бид амьд явах эрхгүй болж байгаа учраас “Амиа хорлоно” гэж хэлсэн.

-С.Зоригийн хэрэг улс төрчдийн сонгуулийн сурталчилгаа болсоор байна. Иймэрхүү байдалтай дараагийн сонгууль хүргэх нь гэх хардлага олны дунд бий. Та энэ талаар ямар ойлголттой байна вэ?
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга С.Зоригийн хэргийг хаахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял авсан Б.Хурцыг Ерөнхийлөгчийн суудлаас буухынхаа өмнөхөн Өршөөлийн хуулиар сулласан. Тэгэхээр Х.Баттулга С.Зоригийн хэргийг хаах сонирхолтой бүлэглэлийн хүн гэдгээ илэрхийлсэн гэж ойлгосон. Б.Хурцад Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар хайртайдаа Өршөөлийн хуулиар суллаагүй. Харин “Миний, бидний тухай ярих вий” гэж айсандаа сулласан байх.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт зургаан жилийн турш хэрэг хүлээлгэх гэж яаж тамлаж байлаа. Гэтэл дүүг минь эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудыг жил хүрэхгүй хугацаагаар хорьж, суллаж байна. Зарим нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж чимээгүйхэн суллагдаж байгаа.
-Дүүгийнх нь биеийн байдал ямар байна. Хаана байгаа вэ?
-Т.Чимгээгийн зүрх нь их өвддөг. Ойр, ойрхон эмчилгээ хийлгэдэг. Ээжтэй хамт хөдөө байгаа. Сэтгэл зүй нь гайгүй болохоор бие нь дээрддэг. Гэхдээ зургаан жилийн өмнө эрүүл саруул байсан шигээ эрүүл, саруул болохгүй шүү дээ.
-Та цагдаагийн байгууллагад ямар нэгэн шаардлага, гомдол гаргасан уу?
-Т.Чимгээг хорьсны дараахан нөхрийг нь мөн 14 хоног хорьж, эрүүдэн шүүсэн. Тэгсэн мөртлөө нөхрийг нь баривчилж, хорьсон баримт бичиг, прокурорын зөвшөөрөл байдаггүй. “Байхгүй” гээд бидэнд үзүүлдэггүй. Хэрвээ тухайн үед Т.Чимгээгийн нөхөр нь айгаад С.Зоригийн хэргийг хүлээх юм уу, Т.Чимгээг хэрэг хүлээхэд нь нөлөөлөх байх гэж манай хүргэнээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм билээ.
-Танд хууль хяналтын байгууллагынханд хандаж хэлэх үг бий юү?
-О.Бархасбадийн шүүх хурал болсны дараа цагдаа нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүхгүйгээр олон нийтийн өмнө ил тод баримт үзүүлж шалгаасай гэж хүсэж байна. Хүмүүс дүүг минь “Суллагдаад алга боллоо, С.Зоригийн агсны хэрэг улстөржилт болоод дууслаа” хэмээн янз бүрээр ярьж байна. Тэгэхээр хамгийн гол асуудал нь төр засагт байна. Төр, хууль хяналтын байгууллага ажлаа үнэн зөв хийх хэрэгтэй байна.
Мөн Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаатай холбогдож хүүгийнх нь биеийн байдал ямар байгаа талаар тодруулсан юм.
-Хүү нь батлан даалтад гараад найман сар болжээ. Хүүгийнх нь хэрэг юу болсон бэ?
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон О.Бархасбадийн шүүх хурлыг хүлээж байна. Шүүх хурлаас гарсан шийдвэрийн дараа цагдаагийн бүрэлдэхүүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дахин шинээр шалгах эсэхийг шийдэх юм билээ. Одоогоор хүүг минь шалгаж, байцаагаагүй байна.
-Та нар өмгөөлөгчтэйгөө уулзсан уу. О.Бархасбадийн шүүх хурал хэзээ болох вэ?
-Хэзээ болохыг нь мэдэхгүй байна. Ойрд өмгөөлөгчтэйгөө холбогдож чадаагүй. Миний хань цагаан сарын үеэр бурхан болсон. Бид уй гашуудалтай байгаа.
-Б.Содномдаржаагийн биеийн байдал ямар байна вэ?
-Хүү минь ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон байна лээ. Нурууны суулттай, гар, хөл нь их өвддөг. Бид сайн бариач, эмч хайж байгаа. Таван кг-аас хүнд зүйл өргөж чадахгүй болсон. Тиймээс хүү минь "Хүүхдүүдээ хэрхэн, яаж тэжээж, хүмүүжүүлнэ дээ" хэмээн санаа зовдог.
| Т.ХҮРЭЛБАТ: Т.Чимгээ, Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн гэгдэх О.Бархасбадийн шүүх хурлын дараа дүүг минь дахин шалгах байх |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |