• Өнөөдөр 2025-04-11

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ

2022-01-19,   440

     Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй  37 настай, эрэгтэй Б  нь 2022 оны нэгдүгээр сарын 08-нд нэр бүхий найман иргэний дунд хууль бус мөрийтэй  тоглоом зохион байгуулсан байна.
 
   Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй  39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны нэг дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны долдугаар байранд Т” гэгч нь 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр нэр бүхий дөрвөн иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
 
   Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт есөн удаа торгуулын арга хэмжээ авагдаж байсан. Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад валют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
 

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188