• Өнөөдөр 2025-04-11

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн найман этгээдийг баривчилжээ

2022-01-19,   470

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн аж ахуй нэгжийн ажлын байрны вакум цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, 70 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарын найман этгээдийг баривчлан, шалгаж байна.
 
   Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед тухайн этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан гурван ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан.  Б нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгүүлсэн, нийт гэмт хэрэг үйлдсэн найман этгээдийн хоёр нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байна. 
 
 
 
 

 


Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн найман этгээдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188