• Өнөөдөр 2024-04-26

Салют худалдан авахгүй, ашиглахгүй байхыг анхаарууллаа

2021-12-31,   443

        Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах тохиолдол бий. Гэвч нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ-ын тогтоолоор бүрэн хориглосон.
 
      Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог. Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан “Очир ундраа”, “Протек” гэсэн хоёр компани бий. Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ч мэргэжлийн операторчноор буудуулах журамтай. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог.
 
Цагдаагийн байгууллагаас БНХАУ-аас болон бусад улс, орноос оруулж ирсэн:
  • Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй,
  • Стандарт шаардлага хангахгүй,
  • Хэрэглэх заавар тодорхой бус пиротехникийн хэрэгсэл /салют/ нь буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөх чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насан аюул учруулж болзошгүй тул  худалдан авахгүй, ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Салют худалдан авахгүй, ашиглахгүй байхыг анхаарууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188