• Өнөөдөр 2024-04-26

АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол иржээ

2021-12-28,   383

        Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 232 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 143 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 89 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийн хянаж байна.
 
 
    Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 53 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 43 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.
 
     Төрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр цахимаар болон танхимаар зохион байгуулж, нийт 1720 албан тушаалтныг хамрууллаа. Улсын хэмжээнд ХАСХОМ бүрдүүлэлтийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан “Мэдүүлэг гаргагчийн гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүлж, албан тушаалтнуудад хүргүүлэн ажиллаж байна.  

АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188