• Өнөөдөр 2024-04-26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч, голд суусан суудлын автомашиныг зорчигчдын хамт эсэн мэнд гаргалаа

2021-12-28,   499

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн Чулуутын голд “Суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живсэн” тухай дуудлага арванхоёрдугаар сарын 26-ны 21:10 цагт Онцгой байдлын албанд иржээ. Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин Чулуут голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татаж гарган иргэн О-д хүлээлгэн өгчээ. Жолооч болон дөрвөн зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрч, голд суусан суудлын автомашиныг зорчигчдын хамт эсэн мэнд гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188