Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш цөөнгүй иргэн угаарын хийд хордож, эрдэнэт амиа алдаад байна. Хүйтний эрч нэмэгдэж буй эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх бүр гал түлж эхэлсэн. Тэгвэл дахин нэг бяцхан зүрх угаартсаны улмаас хорвоог орхилоо.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хороонд “Таван настай хүүхэд угаартаж нас барсан байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл өчигдөр 20:41 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар Шуурхай жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газар очиход таван настай Б нь сайжруулсан шахмал түлш түлсэн гэрт угаартаж нас барсан байжээ. Мөн талийгаач хүүгийн хамт хүргэн ах болох 29 настай Ч нь угаартсан байдалтай ухаангүй байсан бөгөөд нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Бид энэ талаар Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга Б.Ган-Эрдэнээс тодруулахад “Надад энэ тухай мэдээлэл ирсэн. Гэхдээ би дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байх. Цагдаагийн байгууллагаас тодруулаарай” гэв. Харин хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхэд нас барсан хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Одоогоор нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Энэ хэргийн талаар Эргэлт.мн дахин мэдээлэх болно
| Таван настай хүүхэд угаартаж нас баржээ |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |