• Өнөөдөр 2022-05-19

Э.ОДБАЯРЫГ нэг сар хорихоор болжээ

          Сүхбаатарын талбайд "No Double Standard" хөдөлгөөнийг зохион байгуулсан иргэн Э.Одбаярыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.
 
        Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийн оролцогч нарт тов мэдэгдэж, 2021 оны аравдугаар сарын 06-нд хянан хэлэлцлээ.
 
          Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
 
         Тухайлбал яллагдагч Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...байх талаар үүрэг хүлээж...” 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан /2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр 210901282 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол/-оор тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэж түүнийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Э.ОДБАЯРЫГ нэг сар хорихоор болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188