• Өнөөдөр 2024-04-26

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд осол гарч, нэг иргэн амиа алджээ

2021-09-26,   535

           Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замд өнөөдөр 16:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.
 
 Тодруулбал, Хүй долоо худаг руу эргэх замд Тоёота "Приус-20" загварын автомашин "Ниссан Санни" загварын автомашинтай мөргөлдөж, ослын улмаас нэг хүн амиа алджээ. Үлдсэн зорчигчдыг түргэн тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Яг одоо ослын газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж.
 
Иймд иргэд, жолооч нарыг орон нутгийн замд хурдаа тохируулж, анхааралтай зорчихыг зөвлөж байна.
 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд осол гарч, нэг иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188