• Өнөөдөр 2024-04-26

МХЕГ-ын харьяа лабораторийн ахлах мэргэжилтэн У бусдыг хүчирхийлжээ

2021-09-10,   1073

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн ахлах мэргэжилтэн У ажилтнаа хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 19-нд ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х өргөдөл, гомдол цагдаагийн байгууллагад гаргажээ. Цагдаагийн байгууллага иргэн Х-гийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Есдүгээр сарын 7-нд Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
МХЕГ-ын харьяа лабораторийн ахлах мэргэжилтэн У бусдыг хүчирхийлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188