• Өнөөдөр 2024-04-20

Өнгөрсөн долдугаар сард зөрчлийн хэрэг 11 хувиар буурчээ

2021-08-12,   390

        Улсын ерөнхий прокурорын газрын мэдээллээр өнгөрөгч долдугаар сард нийт 489.520 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  зургадугаар сартай харьцуулахад 11 хувиар буурчээ. Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл Нийслэлд 130.479 зөрчлийн хэрэг үйлдэгдэж, өмнөх сараас есөн хувиар, орон нутагт 93.981 зөрчлийн хэрэг үйлдэгдсэн нь өмнөх сараас 13 хувиар буурсан байна.  
 
       Нийт зөрчлийн хэргийн 96.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.19 хувийг мэргэжлийн хяналт, 0.02 хувийг онцгой байдал, үлдсэн хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
 

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 164.128 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас нэг хувиар, 191 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 36 хувиар тус тус буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.4 хувь нь 26-35 насныхан, 27.3 хувь нь 36-45 насныхан байна. 

 
       Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 213 сая 568 мянган төгрөгийн хохирол учирч, нийт 252 сая 687 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сард зөрчлийн хэрэг 11 хувиар буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188